
Wonder Family Student Book & Workbook Split Editions 6 нь бага ангийн дээд түвшний сурагчдад зориулсан англи хэлний нэг жилийн иж бүрэн курс юм. Ном нь үгийн сан, дүрэм, унших–сонсох–ярилцах–бичих дөрвөн чадварыг тэнцвэртэй хөгжүүлж, бодит амьдралын сэдэв, даалгавраар сурагчдыг сонирхуулна. Split Edition хэлбэрээр Student Book болон Workbook-ийг тусад нь авч явахад хөнгөн, хичээлийн хэрэгцээнд уян хатан ашиглах боломжтой.

Super Dino Rex 1 Teachers Book нь бага ангийн эхлэн суралцагчдад англи хэл заадаг багш нарт зориулагдсан багшийн гарын авлага юм. Нэгж бүрээр юу заах, яаж заахыг товч, тодорхой зааж, хичээлийг сонирхолтой, хүүхдэд ээлтэй аргаар явуулахад дэмжлэг үзүүлнэ. Үгийн сан, фоникс, анги доторх харилцаа болон анхан шатны харилцах чадварыг шат дараатайгаар хамарна.

Pre Secondary түвшний сурагчдад зориулсан Timebusters 3 Team Edition нь багийн хамтын ажиллагаанд суурилсан даалгавраар англи хэлний суурь чадварыг шаталсан байдлаар хөгжүүлнэ. Student Book ба Workbook-ийг нэг багц болгон нэгтгэж, унших, сонсох, ярих, бичих, дүрмийн үндэс болон үгийн санг бодит амьдралын сэдвээр дамжуулан дадуулна. Хичээлийг дэмжих LMS орчин нь анги дотор болон гэрийн бие даалгаврыг уялдуулж, ахиц дэвшлийг тогтмол хянах боломж олгоно.

Super Dino Rex 2 Student Book + Workbook нь сургуулийн өмнөх насны (цэцэрлэг) хүүхдүүдэд зориулсан анхан шатны англи хэлний цогц сурах бичиг юм. Динозаврын сонирхолтой дүрүүдтэйгаар үгсийн сан, фонекс, дуудлага, сонсгол ба энгийн харилцааны ур чадварыг шат дараатай хөгжүүлнэ. Анги танхимд болон гэрийн давтлагад хоёуланд нь тохиромжтой.